НҮБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудлын тусгай тайлагнагч, АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн европ хэлний салбар сургуулийн профессор Давид Кэй-ийн Япон улсад 7 хоногийн хугацаанд явуулсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх судалгааны тайлан гарсан байна.
Токио хотноо зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр судалгааны явцад олон тооны Японы Засгийн газрын албан хаагч, парламентын гишүүн, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, сэтгүүл нартай уулзаж ярилцан, дүн шинжилгээ хийн, үүнээс гарсан дүгнэлтийг танилцууллаа.
Тэрээр "Японы хэвлэл мэдээллийн эрх чөлөө томоохон аюул заналхийлэл доор оршиж байна" хэмээн дүгнэн хэлсэн байна.
Японы Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн өнгө аястай мэдээ, нийтлэлийг сонин хэвлэлүүд хойшлуулах, эсвэл огт нийтлэхгүй байдаг дүр зураг ажиглагдсан талаар Дэвид Кэй хэлсэн байна.
Дэвид Кэй Японы засгийн газар энэхүү байдалд арга хэмжээ авч, хэвлэл мэдээллийн бие даасан байдал болон иргэдийн үнэн бодитой мэдээлэл авах эрхийг баталгаажуулахыг шаарджээ.
Тэрээр урьдчилсан байдлаарх тайланг танилцуулсан бөгөөд бүрэн хэмжээний судалгааны тайланг ирэх жил НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд танилцуулах ажээ.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ ubs.mn