“Фантастик” продакшн “F” студийн хамтын бүтээл “Миний ах атаман” кино энэ сарын 20-нд Казакстан улсад нээлтээ хийсэн бол, 22-нд Кыргызстан улсад албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийх аж. Тус киноны зохиолыг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА Б.Тамир бичиж, ерөнхий найруулагчаар нь ажилласан юм.
Киноны гол дүрд жүжигчин СТА М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар болон Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон юм.
Ийнхүү Монголын кино урлаг гадны зах зээлд гарч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх үүд нээгдсээр байна.