ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужийн эргийн дагуух далайн мөсөн дунд гацаад байсан 4 халимыг аврах ажиллагаа явагдсан байна.
Эдгээр халимууд нь шүдэт халимын төрөлд багтах алуурчин халим байсан байна.
Аврах ажиллагаанд ОХУ-ын Онцгой байдлын яамны аврагчид болон орон нутгийн иргэд хамтран оролцож, далайн усан дахь мөсийг түлхэн зайлуулж, халимуудад гарц бэлдэж өгсөн байна.
Аврах ажиллагааны төгсгөлд 4 халимын 3-ыг нь чөлөөлсөн бөгөөд хамгийн бяцхан халим гарч чадалгүй үлджээ. Гэхдээ тэрээр эхтэйгээ дуу хоолойгоороо харилцсаар байгаа талаар Сахалин мужийн Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны дэд сайд Вадим Ваничкин хэлсэн байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.mn