Кубын удирдагч асан Фидель Кастро Коммунист намын хуралдаанд үг хэллээ. Өдгөө 89 настай Фидель Кастро Конгрессийн хуралдаанд зочилж, үг хэлсэн нь түүний хувьд бараг үдэлтийн гэж хэлж болох түүхэн үйл явдал боллоо. Тэрээр удахгүй 90 нас хүрэх гэж байгаагаа дурьдаад түүнийг нас барсны дараагаар түүний эхлүүлсэн үйл хэрэг, үзэл санааг цаашид үргэлжлүүлэн авч явахыг нийт гишүүдэд ухуулан сануулж, захисан байна. Мөн тэрээр Конгрессийн хуралд урьсанд болон түүний үгийг сонсч байгаад талархал илэрхийлжээ. Фидель Кастро "Магадгүй би энэ танхимд сүүлийн удаа үг хэлж байж болох юм. Өнөөдөр намайг урьж, миний үгийг сонсч байгаа явдлыг нэр төрийн хэрэг гэж хүлээн авч байна. Та бүхэнд болон ялангуяа миний хамтран зүтгэгч Рауль Кастрод гүнээ талархаж байна" гэжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/