Дэлхийн мансууруулах бодисын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулган 19-ний өдөр Нью-Йорк хотноо боллоо.
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэг хариуцсан албаны тэргүүн Юрий Федотов энэ үеэр чуулганаас гарсан баримт бичгийн чухлыг онцолсон байна.
Тэрээр хүнд өвчтэй хүмүүст өвчин намдаах эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах бодисын хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Мөн мансууруулах бодисын хэрэглээ нь олон улсын тогтсон дүрэм журамд гэмт хэрэг гэж заагдаагүй байдаг ба хувийн хэрэгцээндээ мансууруулах бодис хэрэглэх явдалд ногдуулах ял, шийтгэл эрхийг нь хасан, шоронд хорихоосоо илүүтэйгээр өөр хэлбэрийн шийтгэл байх хэрэгтэй гэж үзэж байгаа талаараа хэлсэн байна.
Тусгай хуралдааны төгсгөлд НҮБ-ын гишүүн 193 улс орон хамтран Дэлхийн мансууруулах бодисын шинэ хэм хэмжээний талаарх баримт бичгийг батлан гаргасан байна.
Уг баримт бичгийн төслийг өнгөрсөн сард Австрийн нийслэл Вена хотноо НҮБ-ын Мансууруулах бодисын комиссоос боловсруулсан юм.
Шинэ баримт бичигт нийт хүн төрөлхтний эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхны төлөө хувь хүн, гэр бүл, нийгмийн тодорхой бүлэг болон олон нийтийн хэмжээнд мансууруулах бодисын зохистой хэрэглээний хэм хэмжээг зааглан тогтоож өгсөн байна.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN