Мягмар гаригт АНУ-ын Ерөнийлөгчийн сонгуулийн өмнөх Нью-Йорк мужийн сунгаа явагдлаа. Энэ удаагийн сунгаанд Ардчилсан намын өрсөлдөгчдөөс Хиллари Клинтон ялалт байгуулсан байна. Хиллари Клинтоны хувьд АНУ-ын Сенатад найман жилийн турш Нью-Йорк мужийг төлөөлөн ажиллаж байсан бөгөөд ялалт байгуулсныхаа дараа дэмжигчиддээ хандан "төрөлх гэртэй минь дүйцэх газар үгүй" хэмээн хэлсэн байна.
Нью-Йорк мужийн сунгаанд Хиллари Клинтон ялалт байгуулсан нь өрсөлдөгч Берни Сандерсийн кампанит ажилд сөргөөр нөлөөлж эхэллээ. Берни Сандерсийн хувьд өрсөлдөгчөө саналын тоогоор гүйцэх боломж тун бага болж хувираад байна. БНН-ын хувьд Нью-Йорк мужийн сунгаанд Дональд Трамп үнэмлэхүй ялалт байгуулан тэргүүлсэн байна. Төрөлх муждаа ялалт байгуулсан бизнесмен Дональд Трамп мягмар гаригийн үдэш Манхэттэн дүүрэгт байрлах Трамп цамхагт нэр дэвшигчиддээ хандан үг хэлсэн байна. Тэрээр "энэ үдэш гайхалтай үдэш байлаа" гээд өөрийгөө Тед Круз, Жон Касич нараас илүү олон саналыг цуглуулсан, одоо өрсөлдөөн ингээд дуусч байна хэмээн хэлжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/