ОХУ-ын Эрхүү хотын филармонид олон улсын залуучуудын симфони найрал хөгжмийн “Симфони нөхөрлөл” тоглолт энэ сарын 21-нд болно. Тоглолтод И.Гайдн, А.Хачатурян зэрэг алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлээс гадна Монголын хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан бүтээлийг толилуулна.
ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол, Польшийн хөгжимчид хамтарсан тоглолтыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар удирдана.
Хөгжмийг “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог гоцлон тоглох аж.