Перу улсад Зика вирүст халдвар бэлгийн замаар дамжсан анхны тохиолдол бүртгэгджээ. Тэрээр 32 настай эмэгтэй бөгөөд ямар нэгэн улсруу аялаагүй, харин нөхөр нь Венесуэл улсад аялаад ирсэн гэжээ.
Мөн шинэ Гвиней улсад лабораторид суурилсан тандалтын эргэмж судалгаагаар Зика вирүст халдварын 6 тохиолдлыг илрүүлжээ.
Дашрамд дурьдахад, ирэх он гэхэд 3-4 сая хүн вирусын халдвар авч болзошгүй гэж ДЭМБ тооцоолжээ. Одоогоор дэлхийн 32 оронд халдвар бүртгэгдээд байна: Барбодос, Ботив, Бразил, Колумб, Мексик, Панам, Тайланд, Малайз, Филиппин, Малдивын арлууд зэрэг болно.