Талибан бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах засгийн газрын аюулгүй байдал хариуцсан байгууллагын төв байр луу халдлага үйлдлээ. Халдлагын улмаас маш олон хүн амь үрэгдсэн бөгөөд одоогоор тоо хэмжээг нь тогтоох боломжгүй байгаа талаар тус улсын Дотоод Яамнаас мэдэгдэж байсан бол амь үрэгдэгсдийн тоо 28-д хүрсэн талаар Кабул хотын цагдаагийн дарга, генерал Абдул Рахман Рахими мягмар гаригийн үдэш мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд мөн амиа золиослогч этгээд тухайн газарт дэлбэрэлт үйлдсэний дараагаар зэвсэгт этгээдүүд гал нээж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Афганистаны Нийгмийн Эрүүл Мэндийн сайд Исмайл Кавасигийн хэлснээр халдлагын улмаас шархдаж, бэртэж гэмтсэн 208 хүн эмнэлэгүүдэд хүргэгдэж ирсэн байна. Люксембургт үргэлжлэн явагдаж байгаа Европын Холбооны Гадаад Хэргийн Зөвлөлийн уулзалтын үеэр еврокомиссар Федерика Могерини Кабулд халдлага гарсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/