Пулитцерийн шагналын уран зохиолын салбарын шилдэг драмын төрөлд "Хэмилтон" мюзиклийн зохиолоороо Лин Мануэль Миранда шагнал хүртлээ. Уг мюзикл Бродвейн театрт тавигдсанаасаа хойш аль хэдийн Грэмми шагнал хүртэж, Биллбоард жагсаалтын дээгүүр байранд бичигдэж, телевизийн олон шоу нэвтрүүлгүүдэд оролцсоноос гадна мөн энэ жилийн Тони шагнал гардуулах ёслолд нэр дэвшээд байгаа билээ. Уг мюзиклд Каррибын тэнгисийн аралд мэндэлсэн, өнчин цагаач хүү хэрхэн АНУ-ын нийгэмд өндөр байр суурь эзэлсэн хүчирхэг хүн болсон түүхийг өгүүлдэг бөгөөд зохиолыг Александр Хэмилтоны намтраас сэдэвлэн бичсэн ажээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/