Сирийн асуудлаар НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура Женев хотноо үргэлжлэн явагдсан Сирийн энхийн асуудлаарх яриа хэлэлцээний талаар ерөнхий мэдэгдлийг хийлээ. Тэрээр Сирийн Алеппо-д гал зогсоох гэрээг зөрчин, дайтаж эхлээд байгаа явдлын дараагаар тус улсын сөрөг хүчнийхэн Женевт явагдаж байгаа энхийн яриа хэлэлцээнд оролцох хугацаагаа хойшлуулахаар болсныг энэ үеэр зарлан мэдэгдлээ. Сөрөг хүчнийхний зүгээс Аллепод дайтаж эхлээд байгаа явдлыг Сирийн засгийн газар гал зогсоох гэрээг зөрчлөө гэж үзэж байгаа юм. Гэхдээ сөрөг хүчний төлөөлөгчид Сирийн улс төрйн шилжилтийн талаарх "техникийн асуудлын" яриа хэлэлцээнд оролцох зорилгоор Женевт үлдэхээр болсон бөгөөд энхийн бусад яриа хэлэлцээ үргэлжлэн явагдах болно хэмээн Стаффан Де Мистура хэлсэн байна. Мөн эдгээр өдрүүдэд асуудлыг хэт улс төржүүлэхгүйгээр, бодитой бөгөөд нухацтай хандахыг онцолжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/