Даваа гаригт Йерусалим хотын төвд автобус дэлбэрч, үүний улмаас 15 хүн шархадсан талаар Израйлийн онцгой байдлын албанаас мэдээлсэн байна. Энэхүү үйл явдал нь палестины амиа золиослогчид тус хотод дахин гарч ирлээ гэсэн айдас, хүйдсийг ард иргэдийн дунд авчраад байна. Дэлбэрэлтийг террорист халдлага байсан хэмээн өчигдөр Йзрайлийн цагдаагийн албанаас шууд мэдэгдсэн ч, дараагаар нь хэргийг бүх талаар шалгаж нягталсны эцэст шийдвэрийг гаргах болно гэсэн байна. Сүүлийн 7 сарын хооронд 28 израйль болон 2 америкийн иргэн палестины довтолгоонд амь үрэгдсэн бол цэргийнхний хоорондох зөрчил, мөргөлдөөний үеэр 189 палестинчууд амь үрэгдсэн гэсэн тоо гарчээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/