Монгол бөхийн өргөөнөө энэ сарын 30-ны өдөр нэгэн сонирхолтой барилдаан болох гэж байна. Энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал,
1. Нэгдүгээр багт: улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү нар багтсан бол
2. Хоёрдугаар багт: улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Энхбат нар оржээ.
Дашрамд дурьдахад энэхүү барилдааны тасалбарын үнэ 30 мянган төгрөг юм байна.
Сэтгэгдэл (6)