Филлипин улсын Манила хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Тус тэмцээнд ОУХМ П.Тэмүүжин ялалт байгуулж, Монголын таеквондогийн түүхэнд анх удаа олимпийн эрх авсан билээ.
Тэгвэл өчигдөр Пара-Таеквондогийн төрөл зохиогдож Г.Болор-Эрдэнэ энэ удаа алтан медаль хүртсэнээр Дэлхий, Ази тивийн аварга боллоо. Мөн тус төрөлд:
- Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алтан медаль,
- Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр нар мөнгөн медаль,
- О.Энхтүвшинзаяа хүрэл медаль тус тус хүртжээ.
Ингэснээр Монголын Пара-Таеквондогийн шигшээгийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.