Ням гаригт Катарын нийслэл Доха хотноо ОПЕК-ийн ээлжит чуулга уулзалт зохион байгуулагдлаа.
Газрын тос экспортлогч орнуудын энэ удаагийн уулзалтаар газрын тосны үйлдвэрлэлийг 2016.01.01-ний байдлаарх хэмжээнд царцаан барих бодлогын асуудлыг авч хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Энэ талаар уулзалтыг зохион байгуулагч Катарын Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд Мохаммед бин Салех Аль Сада мэдээлэл хийсэн байна.
Тэрээр чуулганы төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмэлт хугацаа шаардлагатай болсон тул 6 сард явагдах ОПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр яригдахаар болсон гэжээ.
Газрын тосны үйлдвэрлэлийг царцаах санаачлагыг өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ, Саудын Араб, Венесуэл болон Катар улсууд дэвшүүлэн тавьж, эхлүүлж байсан юм.
Өнөөдрийн байдлаар зах зээл дээрх нефтийн үнэ нэг баррель нь 41,52 ам доллар байгаа бөгөөд үнэ унах магадлал өндөр байгаа юм.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN
Сэтгэгдэл (2)