2008 оноос хойш зогсоод байсан Франц, Ираны хоорондох шууд нислэг 8 жилийн дараа дахин сэргэлээ. Air France компаний AF 378 онгоц Шарль Де Голийн нисэх онгоцны буудлаас Иран руу шууд нислэг үйлдэн Тегеранд буусан байна. Уг онгоцонд Францын Тээврийн сайд Ален Видалийс бусад бизнесийн байгууллагын төлөөлөгчдийн хамтаар зорчин, Иран улсад хүрэлцэн очсон байна. Air France компаний Ерөнхий захирал Фредерик Гадей дахин сэргээд байгаа хоёр улсын хоорондох шууд нислэгийг ашиг авчрах боломжтой хэмээн сайшаажээ. Ираны эсрэг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн үе буюу 2008 оноос хойш Парис-Тегераны шууд нислэг зогссон бөгөөд өнгөрсөн жил Ираны цөмийн хөтөлбөрийн түүхэн гэрээ байгуулагдсаны дараагаар энэ оноос эхлэн хоригууд тавигдаж эхлээд байгаа билээ. Тегеран хотын Имам Хумейний Олон Улсын Нисэх Онгоцны Буудал олон улсын нислэг үйлдэн мөн хүлээн авч эхлээд байгаа нь гэрээний хэрэгжилтийн мэдэгдэхүйц илрэл болж байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/