Монголын кино урлагт тэр дундаа аймшгийн кинонд нэгэн кино шинээр нэмэгдэж байгаа нь “Ядуугийн зовлон-2” юм. Тэрээр кино урлагийг тэргүүлэгч чадварлаг хамт олны хөдөлмөрөөр бүтэж буй тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гарагт бүх кино театруудаар гархад бэлэн болжээ.
Киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна.
Кино эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг уйдаахгүй дэлгэцийн өмнө барьж чадна гэдгээ кино багийнхан ам бардам хэлээд байгаа. “Ядуугийн зовлон-1” УСК одоогоос 18 жилийн өмнө үзэгч түмэнд хүрч өнөөдрийг хүртэл яригдсан сэдэв. Тэгвэл “Ядуугийн зовлон-2” ч мөн адил гарч эхлэхээсээ өмнө олны ярианы сэдэв болоод байгаа бөгөөд гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулах нь дамжиггүй биз.