“Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн Филиппин улсад зохиогдож байна. Тус тэмцээнээс Эрэгтэйчүүдийн 68кг-д П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Тэрээр Монголын таэквондогийн спортын түүхэн дэх олимпийн анхны эрх хүртэж буй юм.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа таэквондогийн төрлөөр "Рио-2016" олимпийн наадамд оролцохоор боллоо.
Энэ түүхэн амжилтыг Монголын таэквондогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын оюутны таэквондогийн холбооны ерөнхийлөгч Ж.Алдарбаяр өндрөөр үнэлж, 10 сая төгрөгөөр шагнахаар болжээ.