Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд тивийн 30 орны эрэгтэй 137, эмэгтэй 98 нийт 235 жүдоч өрсөлдсөнөөс манай баг тамирчид өндөр амжилт үзүүлж багаараа хоёрдугаар байранд орсон юм. Энэхүү тэмцээн нь олимпийн өмнөх томоохон сорилго болсон юм. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа нарын 18 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль авсан.
Эрэгтэй
60 кг Д. Цогтбаатар-Хүрэл
66 кг Д.Алтансүх-Алт,
Д.Төмөрхүлэг-Хүрэл
73 кг Г.Одбаяр-V байр
81 кг О.Ууганбаатар—V байр, Н .Дагвасүрэн-Алт
90 кг Л.Отгонбаатар
100 кг Н.Түвшинбаяр-Алт
+100 кг Б.Тэмүүлэн—V байр
Эмэгтэй
48 кг М.Уранцэцэг-Мөнгө
52 кг М.Бундмаа-Хүрэл, А.Цолмон V байр
57 кг Д.Сумъяа -Aлт
63 кг Ц. Цэрэннадмид-Хүрэл, Б.Мөнгөнчимэг-V байр
70 кг Ц. Наранжаргал—V байр
78 кг П.Лхамдэгд-Хүрэл
+78 кг О.Жавзмаа—Хүрэл медаль тус, тус хүртлээ.
Сэтгэгдэл (6)