Холливудын нэрт найруулагч Жеймс Кэмероны "Аватар" киноны 2-р анги 2018 онд гарахаар болжээ. Зураг авалт Шинэ Зеландад явагдах бөгөөд киноны нээлт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.
Харин 3,4,5-р ангиуд 2020,2022,2023 онд дэлгэцнээ гарах юм. Лос Анжелос хотноо болсон CinemaCon арга хэмжээний үеэр киноны найруулагч Жеймс Камерон "Бид томоохон хэмжээний төсөл эхлүүлээд байна. Сүүлийн хэдэн жил би 4 шилдэг зохиолч,тусгай эффектийн мэргэжилтнүүдтэй хамтран "Аватар"-ын дараагийн хувилбар ямар байх тал дээр ажиллаж байгаа. Шинэ соёл иргэншил,өвөрмөц дүрүүд таны сонирхолыг гарцаагүй татна" гэжээ. 2009 онд дэлгэцнээ гарсан "Аватар" кино дэлхийн зах зээлээс 2,8 тэрбум доллар олж дээд амжилт тогтоосон билээ.