Эквадор улсын төв хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Маш хүчтэй явагдсан газар хөдлөлтийн доргио нь тус улсын нийслэл Куито хотноо мэдрэгдэж, байшин барилгууд нурсан бөгөөд газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 77-д хүрсэн байна. Эквадорын дэд ерөнхийлөгч Хорхэ Глас тус улсын төв телевизээр газар хөдлөлтийн хор уршгийн талаар танилцуулсан байна. Тэрээр Манта, Портовиехо болон Гуаяквиль хотуудад маш олон тооны байшин барилгууд эвдэрсэн талаар мэдээлсэн байна.
АНУ-ын Геологийн Судалгааны Төвөөс энэхүү газар хөдлөлтийг Эквадорт сүүлийн 10 жилд тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт байсныг онцолсон байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн төв цэг нь хүн ам бага суурьшсан Эквадорын төв хэсгийн загас агнуурын боомтын ойролцоо байсан талаар уг судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/