Одоогоос 11 жилийн өмнө Нидерландын Хоорн хотын Вестфрийс музейгээс хулгайлагдсан Голландын "алтан үеийн" гэгддэг олон тооны уран зургууд Украйн улсаас олдсон байна. 2005 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр тус музейгээс 25 орчим уран зураг, 70 орчим мөнгөн эдлэлийн хамтаар алдагдаж байжээ. Эдгээрээс 24 ширхэг уран зургийг Украйн улсад худалдаалах гэж байсныг олж тогтоосон байна. Уран зургийн мэргэжилтний хэлж байгаагаар 17 дугаар зууны үед бүтээгдсэн эдгээр зургууд нь нийтдээ 540,000 ам.долларын үнэ хүрч зарагдах байсан гэжээ.
Музейн зүгээс уран зургийн хулгайд Украйны үндэсний үзэлт зэвсэгт бүлэглэлийнхэн холбоотой гэж үзэж байгаа талаараа мэдэгджээ. Энэ долоо хоногт Киев хотноо явагдсан хоёр улсын хамтарсан хэвлэлийн бага хуралд Украйн улсад суух Нидерландын Элчин сайд Кеес Кломпенхауэр оролцсон бөгөөд тэрээр хулгайлагдсан урлагийн үнэт бүтээлүүд олдсон нь "маш чухал мөн гэнэтийн явдал" болсон талаар онцлон хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/