Энэ жил МУГЖ, поп дива, дуучин Б.Сарантуяагийн урлагт хөл тавьсны 30 жилийн ой тохиож байгаа болохоор эл хугацаанд хамт байж ирсэн үнэнч сонсогч фэнүүддээ зориулж олон бэлгүүдийг бэлджээ.
Тэрээр жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд буюу өөрийнхөө төрсөн өдрөө фэнүүдтэйгээ хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай. 9 жилийн тэртээ анх төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглэж ирсэн уламжлал энэ жилийн хувьд илүү онцлогтойгоор болох гэнэ. Энэ жилийн хувьд хоёр өдөр буюу энэ сарын 19, 20-нд “Төрсөн өдрийн анплагед тоглолт” нэртэй зохион байгуулагдах төдийгүй жинхэнэ урлагт хөл тавьсны 30 жилийн ойн тоглолтоо ирэх 9-р сард тавихаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (4)