Алдарт “Christian Louboutin” брэнд шинэ коллекцоо танилцууллаа. “Nudes collection” хэмээн нэрлэгдээд байгаа шинэ цуглуулганд олон төрлийн өнгөний сонголт бүхий шаахайнууд багтжээ. Өндөр өсгийгүй, хөлд эвтэйхэн ч загварлаг гуталнууд энэ хавар, зуны шинэ чиг хандлагыг тодорхойлох ажээ. Энэхүү цуглуулгад багтсан гуталнуудыг хүний арьсны өнгөтэй яг адилхан байхаар бүтээсэн байна. Ингэхдээ ямар ч хүний арьсны өнгөнд зохицох олон өнгийн сонголттойгоор үйлдвэрлэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл “Nudes collection”-д багтсан гуталнууд яг адилхан загвартай хэдий ч өнгөний хувьд арвин сонголттой байх юм байна. Хүн арьстайгаа ижил өнгийн гутал өмссөнөөр урт хөлтэй харагддаг давуу талтай учир бүсгүйчүүд шаргал өнгийн өндөр өсгийтүүдийг сонгох болсон билээ. Гэвч цайвар шаргал өнгийн гуталнууд өнгөт арьстай бүсгүйчүүдийн арьсны өнгөнөөс ялгардаг юм. Тиймээс л “Christian Louboutin” брэнд бүхий л эмэгтэйчүүдийн сонголтонд нийцэх шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/