Монголын жиү жицүгийн шилдгүүд АНЭУ-ын Абу Дабид энэ сарын 19-24-нд болох "World Professional Jiu-jitsu Championship 2016" ДАШТ-д хүчээ сорихоо өнөөдөр мордлоо.
Энэ удаагийн ДАШТ-д Монголын зургаан тамирчин урилгаар оролцож байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-д Б.Буяндэлгэр, 70 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Эрхбаяр, 85 кг-д О.Болд-Эрдэнэ, 94 кг Г.Алтанбагана, +100 кг Ө.Сугаржаргал нар ур чадвараа сорин хүч үзнэ.
Сэтгэгдэл (1)