БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Суны мэндэлсний 104 жилийн ойн баярыг улс орон даяар тэмдэглэж эхлээд байгаа бөгөөд уг баярыг энэ долоо хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байна. Тус улсын төв телевизийн мэдээлснээр Пхеньян хотноо байрлах Ким Ил Сун болон түүний хүү Ким Жон Илийн хөшөөнд цэцэг тавих ёслол явагдсанаас гадна мөн Ардын Их Хурлын чуулганы үеэр төрийн өндөр дээд албан тушаалтнууд түүнд хүндэтгэл үзүүлжээ. Ким Ил Суны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд тэрээр 1948 оноос эхлэн нас барах хүртлээ нийт 46 жилийн турш Умард Солонгос улсыг удирдсан түүхтэй. Энэ долоо хоногт мөн тус улсын одоогийн удирдагч, Ким Ил Суны ач хүү Ки Чен Уны төр барьж эхэлснээс хойшхи 4 жилийн ой тохиож байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/