“Дубай опен-2016” шатрын дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнд Д.Мөнхзул охин түрүүлж дэлхийн хошой аварга боллоо. Тус тэмцээн Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо 18 дахь удаагаа энэ сарын 11-19-ний өдрүүдэд зохиогдож байгаа билээ.
Тэмцээнд 41 орны 144 шатарчин оролцож байгаагаас эрэгтэй 48 их мастер, эмэгтэй 8 их мастер, эрэгтэй 39 олон улсын мастер, эмэгтэй 6 олон улсын мастер нийт 116 олон улсын цолтой шатарчид өрсөлдөж байна.
Тэрээр дэлхийн хошой аварга маань өчигдөр эх орондоо ирсэн юм.
Сэтгэгдэл (8)