Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино өнөөдөр нээлтээ хийж, бүх кино театраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн амьдралаар намтарчлан бүтээсэн уг кино нь мартаж болохгүй түүхийг хүмүүст хүргэж байгаагаараа онцлог гэж кино бүтээгчид өгүүлжээ.
“Бүү март” киноны зохиолыг Ж.Мөнхбат бичиж, А.Мөнхсүх найруулсан юм. “Бүү март” киноны баатрууд нь дан түүхэн хүмүүс байгаа бөгөөд тэдний дүрийг хэн бүтээсэн болоод хэр төстэй жүжигчдийг сонгосон бэ, нүүр хувиргалт, тухайн хүнийхээ онцлогийг хэрхэн гаргав гэдэг нь хэн бүхэнд сонирхолтой.