Энэ долоо хоногийн эхээр хоёр их гүрний харилцааг хүйтрүүлэх нэгэн үйл явдал болж өнгөрсөн байна. Тодруулбал Балтийн тэнгис дэхь АНУ-ын мэдлийн Тэнгисийн цэргийн устгагч төхөөрөмжийн ойр орчмоор ОХУ-ын байлдааны зориулалтын онгоц ойртон нисч өнгөрсөн байна. Даваагаас Мягмар гаригийн хооронд Оросын сөнөөгч онгоц хэд хэдэн удаа АНУ-ын мэдлийн Тэнгисийн цэргийн устгагч төхөөрөмжид ойртсон бөгөөд хамгийн ойрхондоо 9 метрийн зайтай ирсэн байна. Энэ талаар АНУ-ын албаныхан өчигдөр мэдээлж, байлдааны зориулалтын Су-24 онгоц бүрэн зэвсэглэж, Балтийн тэнгисийн дээгүүр ниссэн хэмээн мэдэгдлээ. Эхний удаад тус онгоц зэр зэвсэг тээвэрлээгүй байсан ч дараагийн удаад бүрэн тоноглогдсон байсныг АНУ бататган мэдээллээ. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Оросын онгоцтой холбогдож, сануулга өгөх гэсэн боловч чадаагүй байна. Энэ мэт үйл явдал нь маш аюултай болохыг Америкийн тал сануулж байгаа бөгөөд Су-24 онгоц нилээд доогуур нисч байсан учраас харилцан гал нээх эрсдэл байсан гэжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (12)