Энэ удаагийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор гарах өөрчлөлт, нөлөөллийг улс төр судлаачид өөр өөрийнхөөрөө тодорхойлж байна. Зарим шинжээчид "Сэнури" нам олон нийтийн дэмжлэгийг бага багаар алдаж байгаагийн нэг илрэл нь энэ удаагийн парламентын сонгуулийн үр дүн хэмээж байна.
БНСУ-ын төрийн тэргүүн Пак Ин Хегийн нам ийнхүү парламентад олонхи болж чадаагүй нь түүний баримталж ирсэн бодлогын хэрэгжилтэнд сөрөг нөлөө үзүүлж магадгүй байгаа юм.
Тэрээр олон нийтийн дунд маргаан мэтгэлцээн үүсгээд байгаа нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг хийхээр зорьж, зарим үед хүч түрэмгийлэн асуудлыг шийдэж ирсэн ч одооноос энэ байдал өөрчлөгдөх нь. Парламентын сонгуулийн үр дүн зарлагдсаны дараа "Сенури" намын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж, ард олны дэмжлэгийг хүлээхийн төлөө цаашдаа хичээж ажиллахаа амласан байна.
Мөн юун дээр алдаж, ямар асуудлыг орхигдуулснаа нэг бүрчилэн эргэж харна гэжээ. Харин ялалт байгуулсан "Минжү" намын хэвлэлийн төлөөлөгч одооноос Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/