БНСУ-ын парламентын сонгуулийн үр дүн өнөөдөр буюу Пүрэв гаригт эцсийн байдлаар тодорхой болоод байна. Эрх баригч "Сенури" нам энэ удаад ялагдал хүлээсэн нь тодорхой болж, сөрөг хүчнээр нэрлэгдэж байсан "Минжү" нам олонхийн суудлыг авч чадсан байна.
"Сенури" нам хэдхэн суудлын зөрүүгээр ялагдал хүлээгээд байгаа бөгөөд Үндэсний Ассемблейн 300 суудлын 122-ыг авч чадсан байна. Харин "Минжү" нам суудлын тоогоороо "Сенури" намаас нэгээр илүү буюу 123 суудалтай болоод байгаа юм. Ийнхүү 16 жил парламентын сонгуульд илт давуу ялалт байгуулж, ноёрхлоо тогтоож байсан "Сенури" нам ялагдал хүлээлээ. Энэ нь "Сенури" намын удирдагчдын хувьд томоохон цохилт болж байна.
Энэ удаагийн сонгуульд Өмнөд Солонгосын хамгийн хүчтэй намууд олонхийн суудлыг авч чадаад байна. Харин тус улсын "Ардын нам" болон "Шударга ёсны нам" мөн бие даагчид үлдсэн суудлуудыг эзэлжээ. Өмнөд Солонгосын "Ардын нам"-ын хувьд 38 суудлыг авсан бөгөөд тус нам хүч түрэн гарч ирж буй гуравдагч хүчнээр нэрлэгдэж байна. Жижиг нам эвслүүд дотроосоо л хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн тус нам сонгуулиас сонгуулийн хооронд дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлсээр байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)