Дэлхийн хамгийн том хувийн эзэмшлийн нүүрс олборлогч, нүүрсний салбарын хоёр дахь том компани болох Peabody Energy компани дампуурлын үеийн хамгаалалт хүсч шүүхэд хандлаа. Тус компани нь 6,3 тэрбум долларын өртэй аж. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн огцом уналт нь тус компанийн хэрэгжүүлж байсан Австрали дахь нүүрсний төслөө өргөжүүлэхээр зээлсэн зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учруулаад байсан юм. Компанийн бүртгэлтэй нийт хөрөнгө болон өр төлбөрийн хэмжээ нь 10-50 тэрбум хүртэлх хэмжээгээр үнэлэгдэж байгаа хэмээн шүүхийн зүгээс мэдэгджээ.
Компанийн гүйцэтгэх захирал Glenn Kelow: “Энэ бол амаргүй шийдвэр байлаа гэвч Peabody компанийн хувьд хамгийн зөв зам болох юм. Өнөөдөр гаргаж буй энэ шийдвэр нь манай компанийн хувьд өрийн дарамт, зах зээлийн уналттай үеийг шийдэх ганц гарц нь байлаа” хэмээжээ.
Сэтгэгдэл (1)