Бразилын цагдаагийн албанаас Рио Де Жанейро хотноо байрлах Олимпийн тосгонд 2016 оны Олимпийн наадамд зориулсан аюулгүй байдлын бэлтгэл сургуулилалтыг зохион байгууллаа.
Рио Де Жанейро хотын тусгай хүчний батальон болон мөн цагдаагийн албаны сургуультай нохдын батальонтой хамтран зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээний үеэр барьцааны хүмүүсийг суллах, тэсрэх бөмбөгийг олж илрүүлэх сургалтыг явуулсан байна. Мөн энэ үеэр Рио Де Жанейро хотноо Латин Америкийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын томоохон хэмжээний үзэсгэлэн яармаг зохион байгуулагдсан байна. Энэхүү арга хэмжээнд оролцсон Рио Де Жанейро хотын цагдаагийн албаны төлөөлөгч Фредерико Калдас хэлэхдээ Бразилын дотоод улс төр, эдийн засгийн хямрал нь Олимдийн наадмын үеэрх аюулгүй байдалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/