Нидерландын нийслэл Амстердам хотын Шифолийн нисэх онгоцны буудалд сэжиг бүхий этгээдийн талаар дуудлага ирсэний дараагаар цагдаагийн албаныхан уг этгээдийг баривчилж, нисэх онгоцны буудлыг өндөр хамгаалалтанд аван, буудлыг шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Цагдаагийн албаны төлөөлөгч Альфред Эльвангерийн хэлснээр сэжиг бүхий этгээдийг орон нутгийн цагаар мягмар гаригийн шөнө баривчилсан бөгөөд одоогийн байдлаар нисэх онгоцны буудлын гадна зогсоолыг шалгах ажиллагаа явагдаж байгаа гэжээ. Тэрээр хэрэг явдлын талаар ерөнхий мэдээллийг өгсөн бөгөөд уг этгээдийн хэн болох, ямар учраас баривчилсан талаарх тодорхой мэдээллийг өгөөгүй байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/