ОУВС, Дэлхийн Банк болон "Их Хорь"-ийн эдийн засаг, санхүүгийн салбарынхны уулзалт АНУ-ын Вашингтон хотноо энэ долоо хоногт зохион байгуулагдаж байна. Ирэх бямба гаригийг дуустал үргэлжлэх энэ удаагийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлөв байдлын талаар албаны санхүүгийн шинжээчид чуулан уулзаж, ярилцаж байгаа юм.
Энэ үеэр дэлхийн санхүүгийн хямрал анх эхэлснээс хойш 8 жил өнгөрөөд байгаа хэдий ч дэлхийн эдийн засаг эмзэг хэвээр байгаагаас гадна дахин хямарч магадгүй дүр зураг ажиглагдаж байгаа талаар мэргэжилтнүүд хэлсэн байна. Мөн ОУВС-аас бүс нутгуудын болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлвийг танилцууллаа. Ахлах эдийн засагч Моурис Обстфельд
гэлээ.ОУВС-ийн ахлах эдийн засагч Моурис Обстфельд мөн дэлхийн эдийн засгийн өсөлтөнд хөрөнгийн зах зээлийн хувьсамтгай байдал, цагаач дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн болон Их Британи Европын Холбооноос гарах зэрэг улс төрийн асуудлууд нөлөө үзүүлнэ хэмээн онцлон хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)