"Франс Футбол" сэтгүүл 2015 онд Аргентин довтлогч Лионель Месси 74 сая еврогийн орлого олсон хэмээн мэдээллээ. Түүний жилийн орлого өнгөрсөн оныхоос 9 сая еврогоор нэмэгдсэн байна. Ингэснээр Лио Месси "Мөнхийн өрсөлдөгч" Криштиану Роналдуг давсан юм. Португал тоглогч 2015 онд 67,4 сая еврогийн орлогоор удаалсан бол 3-р байрт "Барселона"-гийн бас нэгэн гишүүн Неймар 43,5 сая еврогийн орлогоор бичигджээ. Неймарын орлого 2014 оноос 7 саяар илүү гарчээ. Ийнхүү сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн нэрсэд өөрчлөлт орсонгүй. Дасгалжуулагч нараас Жозе Моуриньо 24 сая еврогоор жагсаалтын тэргүүнд бичигджээ. Энэхүү мөнгөн дүнд гэрээний дагуу багаас хүртсэн цалин болон реклам сурталчилгаанаас олсон нийт орлогыг тооцжээ.
Чадраабал Баатарзориг/UBS/