Йемений Аден мужид амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас 6 хүн амь үрэгдсэн байна. Энэхүү үйл явдал НҮБ-ын зүгээс тус улсад гал зогсоох гэрээг хэрэгжүүлж эхэлснээс нэг хоногийн дараа явагджээ. Өнгөрсөн ням гаригаас даваа гаригт шилжих шөнө гал зогсоох гэрээг хэрэгжүүлж эхлээд байгаа ч дээрхтэй ижил жижиг зөрчлүүд гарсаар байгаа юм. Ялангуяа тус улсын бүслэлтэд байгаа Тайз хотод хүчирхийлэл гарсаар байна. Хотын оршин суугчдын хэлж байгаагаар хамгийн сүүлд тус хотод явагдсан дэлбэрэлтийн улмаас нэг хүн амь үрэгдэж, 5 хүн шархадсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/