Өмнөд Солонгос улсын Үндэсний Ассемблей буюу парламентын сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдана. Сонгогчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр 20 дахь удаагийн парламентын сонгуульд тус улсын эрх баригч Саенури нам парламентын 253 суудлын 157-175 суудал авч, давамгайлах төлөвтэй байгаа тухай Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Дээрх санал асуулгын дүнгээр сөрөг хүчний Минжу нам парламентад 83-100 суудал авах төлөвтэй байгаа бол шинээр байгуулагдаад байгаа Ард Түмний Нам үлдсэн 30 орчим суудлыг авах магадлалтай гарчээ. Сонгуулийн үеэр намууд парламентын 300 суудлын 253-д нь өрсөлдөх бол үлдсэн 47 суудал нь намуудын нийт авсан саналын тоонд үндэслэгдэн пропорциональ байдлаар хуваагдах юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/