НҮБ-ын "Дэлхийн хүнсний хөтөлбөр"-ийн зүгээс Сирийн зүүн хэсгийн бүслэлтэд байгаа Дейр Эззор хотын өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдэд хүнсний тусламжийн багцыг хүргээд байна. 2500 хүний 1 сарын хоолны хэрэгцээг бүрэн хангах, нийт 20 тонны хэмжээ бүхий уг багцад шош, буурцаг, вандуй, будаа багтсан бөгөөд агаараас шүхрээр буулгасан байна. 26 шүхэр буулгасны 22-ыг нь Дейр эззор хот дахь Сирийн Улаан Загалмай нийгэмлэг хүлээн авсан тухайгаа мэдэгдсэн байна.
"Дэлхийн Хүнсний Хөтөлбөр"-ийн зүгээс үлдсэн 4 шүхэртэй хүнсний багц хаана газардсаныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Сирийн Дейр Эззор хот 2014 оны 3 сараас эхлэн бүслэлтэд орсон бөгөөд хотын өлсгөлөнд нэрвэгдсэн 200000 гаруй хүнд яаралтай хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа юм. ДХХ-ийн зүгээс анх удаа тус хотод хүнсний тусламжийг агаараас хүргэж байгаа нь энэ бөгөөд ойрын өдрүүдэд хүнсний багцыг дахин хүргэхээр төлөвлөсөн байна. Харин тус хөтөлбөрийн зүгээс нийт Сири улсын хэмжээнд сар бүр 4 сая гаруй хүнд хүнсний туслалцааг үзүүлж байгаа билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/