Перу улсын Сонгуулийн төв хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны урьдчилсан дүн мэдээг танилцууллаа. Урьдчилсан дүн мэдээгээр бол Перу улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Альберто Фухиморигийн охин Кейко Фухимори ялалт байгуулсан байна. Дэлхийн Банкны эдийн засагчаар ажиллаж байсан Кейко Фухимори 39,5 хувийн саналтайгаар илт давуу ялалт байгуулсан бөгөөд түүний өрсөлдөгчид бүгд 30-аас доош хувийн санал авсан байна. Урьдчилсан дүн мэдээгээр сонгуулийн үр дүн ерөнхийдөө тодорхой болсон ч эцсийн үр дүнг энэ долоо хоногт багтаан зарлах ажээ. Перу улсын хуулинд сонгуульд оролцож, саналаа өгөхийг иргэний зайлшгүй үүрэг хэмээн заасан байдаг учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц маш сайн байсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн шатны санал хураалт ирэх 6-р сард товлогдоод байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (2)