АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр Японы Хирошима хотод зочиллоо. Одоогоос 70 гаруй жилийн өмнө АНУ-ын Нисэх хүчин Хирошима хотын дээрээс цөмийн бөмбөг хаяж, асар их хор хохирол учруулж байсан билээ.
Хүн төрөлхтөнд гунигт сургамж болон үлдсэн энэ үйл явдлыг Жон Керри эргэн дурсаж, дахин ийм алдаа гаргах учиргүйг сануулсан байна. Тэрээр Хирошима хотноо болох "Их долоо"-гийн уулзалтанд оролцохоор Японд ирээд байгаа юм. Японд зохион байгуулагдах "Их долоо"-гийн уулзалтанд цөмийн зэвсэгтэй улс орнууд оролцох бөгөөд энэ арга хэмжээ нь ирэх 5-р сард товлогдсон "Их долоо"-гийн дээд хэмжээний чуулга уулзалтын өмнөтгөл болж байгаа юм.
Өнөөдөр мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай уулзаж, хэд хэдэн асуудлаар санал бодлоо солилцлоо. Жон Керригийн хувьд дэлхий дахинд энх тайвныг тогтоохын төлөө улс гүрнүүд нэгдэн ажиллах ёстой хэмээж, илүү аюулгүй илүү аз жаргалтай ертөнцийг бүтээхэд Япон улсын дэмжлэг чухал болохыг мэдэгдсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/