Дуучин Ц.Амарбаяр буюу "Ноён бондгор" УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар "Энэ талаар ирэх лхагва гарагт хэвлэлийн хурал зарлаж албан ёсны мэдээлэл хийнэ. Тэр хурал дээр аль дүүргээс нэр дэвшихээ зарлана. Нийгэм өөрөө УИХ-ын гишүүн болохыг шахаж байна. Зөвхөн урлаг соёлынхон биш, эх орноо гэсэн сэтгэлтэй залуу хүн бүр нэр дэвших боломжтой шүү дээ" гэсэн тайлбарыг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дашрамд дурдахад, ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд дуучин Нара буюу М.Нарантуяа Funkbeat хамтлагийн дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр нар дэвшихээр болсноо албан ёсоор мэдэгдээд байгаа билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (38)