Бямба гаригт Умард Слонгосын төв телевизээр тус улс тив алгасагч баллистик пуужингийн хөдөлгүүрийн туршилтыг амжилттай явуулсан талаар мэдээллээ. Мэдээнд энэхүү пуужин нь АНУ-д хүрч очин, цохилт өгөх хүчин чадалтай хэмээн дурьдсан байна. Мөн Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун пуужингийн туршилтыг ажиглаж байгаа гэрэл зургуудыг үзүүлсэн байна. Хэрэв энэхүү мэдээ үнэн бол энэ нь тус улсын цөмийн зэвсгийн хөтблөр шат ахисан болохыг илтгэж байгаа юм. Хамгийн сүүлд буюу энэ оны эхээр тус улсын зүгээс 4 дэх удаагаа цөмийн бөмбөгийн туршилтыг явуулаад байгаа билээ. Өмнөд Солонгосын зүгээс энэхүү мэдээг үгүйсгэж, тус улсад цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасагч пуужин одоогоор байхгүй байгаа хэмээн мэдэгджээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (2)