Монголын жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд хот хөдөөгийн нийт 36 байгууллагын 286 тамирчин өрсөлдөж 16 жинд аваргаа тодруулах юм.
Уг тэмцээнээс медаль хүртсэн тамирчид Олон улсын тэмцээнд явах, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийх боломжтой болох юм. Энэ өдөр эрэгтэйчүүдийн хасах 55, 60, 66, 73 кг жингийн, эмэгтэйчүүдийн хасах 63, 70, 78, нэмэх 78 кг жингийн Залуучуудын Улсын аваргууд тодроно. Харин үлдсэн жингүүдийн барилдаан маргааш болж дууссанаар тэмцээн өндөрлөнө.
2016 оны залуучуудын УАШТ-ий дараагаар манай жүдочид, Ази тивийн АШТ, ДАШТ зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зорих юм байна.
Сэтгэгдэл (1)