Ачаалал ихтэй ажилчид өдрийн цагаар хэдэн минут ч болов дугхийгээд авах нь ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг. Цайны цагийнхаа талыг заримдаа бүхлээр нь унтахад зориулбал хөгшрөлт, стресс, ядаргаа, бухимдлаас сэргийлж чаддаг гэнэ. Гэхдээ дэлхийн ихэнх улс орны иргэдэд өдөр унтах боломж бололцоо байдаггүй юм.
Харин Дубай хотын нэгэн бизнес эрхлэгч хүмүүст өдрийн цагаар унтах боломжийг олгожээ. “Нап Бар” буюу нэг төрлийн үйлчилгээний газар нь иргэдэд тодорхой хугацаанд унтаж амрах боломж нөхцөл олгодог байна. Нам гүм орчинд тухтай буйдан дээр амрах хүсэлтэй иргэд тодорхой төлбөр төлөн энд ирж амардаг аж. Өрөөний чийгшил, агаарын хэм, ор дэр гээд бүх л зүйл нь үйлчлүүлэгчид унтаж амрах боломжийг олгодог учраас амрахыг хүссэн иргэд тус төвийг зорих болсон юм.
Хагас цагийн хугацаанд унтаад гарсан иргэд сэргэлэн цовоо болж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа гэнэ.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (1)