Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сард У.Шекспирийн “Гамлет”, “Ромео Жульетта” Г.Ибсен “Нора” жүжгийг тоглох гэж байна.
У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт жүжгийг:
Дөрөвдүгээр сарын 11-ны 15.00 цагт
Дөрөвдүгээр сарын 13-ны 19.00 цагт
Дөрөвдүгээр сарын 16-ны 17.00 цагт тус тус тоглоно.
Мөн Г.Ибсен “Нора” жүжгийг энэ сарын 12-ны 15.00 цагт тоглох бол У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагт тоглох юм байна.
Түүнчлэн УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард “Театрын өдрүүд” аялан тоглолтыг энэ сарын 22-30-ны өдөр Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулах аж.