Монголын моно жүжгийн төв ганц хүний жүжгийн улсын хоёр дахь уралдаанаа зарлажээ. Хямд төсөр, бүрэлдэхүүн цөөтэй бүтдэг учир энэ төрлийн жүжгийг Монголдоо хөгжүүлбэл олон улсын тавцанд бага зардлаар монгол уран бүтээлчдээ таниулж, бусад орны жүжигчидтэй туршлага солилцох боломж бүрдэнэ.
Тиймээс жүжигчдийн ур чадварыг хөгжүүлэх, туршлага суулгах зорилгоор уг уралдааныг зохион байгуулж буй бөгөөд шалгаруулалт ирэх зургадугаар сарын 25-нд эхлэх аж. Түрүүлсэн уран бүтээлч олон улсын ганц хүний жүжгийн наадамд оролцох эрхээр шагнуулж, ирэх наймдугаар сарын 15-20- нд болох “Ялагчийн цуваа-Улаанбаатар” олон улсын моно драмын наадмын үеэр бүтээлээ толилуулах юм.