Олон жилийн хугацаанд дэлхий нийтийг байлдан дагуулсан "American Idol" буюу "Америкийн шүтээн" реалити шоу энэ жил 14 нас хүрч байна. Хамгийн анх 2002 онд зохион байгуулагдаж, тухайн үед дуучин Келли Кларксон түрүүлж байсан энэхүү нэвтрүүлгийн баг хамт олонд АНУ-ын төрийн тэргүүн баяр хүргэсэн байна. Тэрээр урт удаан хугацаанд гайхалтай уран бүтээл бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийн хамт олонд амжилт хүсч, "Америкийн шүтээн"-ийг олон улсад үлгэр жишээ болсон төсөл хэмээн тодорхойлжээ. Барак Обама "Америкийн шүтээн" реалити шоуг залуу үеийг хүмүүжүүлэх, тэднийг зорилготой болгох ач холбогдолтой нэвтрүүлэг хэмээн үздэг байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/