“Дэлхийн цирк монголд” гурав дахь удаагийн тоглолт үзэгчдийг байлдан дагуулж байна.
Тасалбарын эрэлт хэрэгцээ өндөр, хүрэлцээ муу байгаа учраас үзэгчид хүсэлт гаргажээ. Тиймээс тоглолтын хугацааг долоо хоногоор сунгаж, энэ сарын 10-ны өдөр хүртэл тоглохоор болжээ. Тэгэхээр маргааш сүүлийн удаа тоглоно гэсэн үг.
Хүүхэд багачууд амьд арслан харж хүслээ гүйцээж, лам гөрөөс, сармагчин одой морь болон чадварлаг жүжигчид Монголын үзэгчдийн гайхашруулж байна. Дэлхийн 15 орны шилдэг циркчидийн тоглолт өдөр бүр онцлох үзвэр байсаар байна. Дэлхийн цирк Монгол тоглолтыг зохион байгуулагчид аль болох олон хүнийг хамруулах үүднээс амралтын өдрүүдэд өдөр 2-3 удаа тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд тасалбарыг Циркийн кассаар худалдаалж байгаа юм.
Т.Энхэлээ