Авилгал, хээл хахууль авч, улсын хөрөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа Бразил улсын төрийн тэргүүн Дильма Руссеффийг эсэргүүцсэн жагсаал цуглаан олон мянган хүнийг хамраад байгаа билээ. Дильма Руссеффийг суудлаасаа буухыг шаардсан иргэд саяар тоологдож байгаа ч Бразилийн төрийн тэргүүн үүнийг огт хэрэгсэхгүй байна. Улмаар өөрийг нь дэмжих хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь ч идэвхижүүлээд байгаа юм. Дильма Руссефф өөрийг нь унагаах гэсэн хүсэлтэй хүмүүс зохион байгуулалттайгаар ажилласаар байгаа гээд өөртэй нь холбоотой гэгдэж буй бүхий л баримтыг зохиомол хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр энэ долоо хоногтоо багтаан улсынхаа Хууль зүйн сайдад бичгээр хүсэлт гаргаж, өөртэй нь холбоотой хэргийг ил тод шалгуулахыг хүсэх аж. Ингэхдээ өөрийг нь гүтгэн доромжилсон хүмүүсийг ч шалгахыг хүссэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (2)